Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ дахь айлчлал эхэллээ

0
хуваалцах
179
үзсэн

Т.САЙХАН

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. 

Н.Энхтайван сайд тэргүүтэй төлөөлөгчдийг Москва хотын “Домодедово” нисэх буудалд хүрэлцэн ирэхэд ОХУ-ын ГХЯ болон Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны албаны хүмүүс угтан авсан байна.

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай хэлэлцээ хийхээс гадна ОХУ-ын парламент, зарим яам болон Евразийн эдийн засгийн комиссын удирдлагатай уулзалт хийнэ.

Эх сурвалж:www.polit.mn