Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ коронавирусын эсрэг шинжилгээнд өдөрт 66 мянган хүнийг хамруулна гэж Москва хотын захирагч Сергей Собянин “Rossiya-1” телевизээр дамжуулан мэдээллээ. Тэрээр “Москва хотод халдварын тохиолдол  нэмэгдэж байгаа учраас оношлуурынхаа тоог нэмж, өдөрт 66 мянган хүнийг шинжилгээнд хамруулахаар боллоо. Ингэснээр хоёр долоо хоногт нэг сая орчим хүнд шинжилгээ хийнэ. Энэ жил улирлын томуугаас гадна коронавирусаас сэргийлэхийн тулд бид чадах бүхнээ зориулан ажиллах ёстой. Вакцинд хамрагдах ёстой таван сая гаруй хүнээс нэг сая гаруй нь хэдийнээ вакцинаа хийлгэчихсэн” гэсэн байна. ОХУ коронавирусын эсрэг дэлхийн анхны вакциныг гаргаж Спутник-V  гэж нэрлэж буйгаа наймдугаар сарын 11-нд зарласан билээ.

Эх сурвалж:Tass