Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх долоо хоногт төвийн аймгуудын зүүн хэсэг, зүүн аймгийн хойд хэсэг зэрэг ихэнх нутгаар бороо орж, хүйтрэхийг анхааруулж байна.

Тодруулбал, есдүгээр сарын 21-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, есдүгээр сарын 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, есдүгээр сарын 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.

Салхи есдүгээр сарын 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

Эх сурвалж:www.polit.mn