Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 21-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Бидний заримд нь энх тайван өдөр тутмын хэрэг болсон байдаг учир нийгмийн суурь бат бэх байгаа, энх тайвны үр ашиг ямар байгааг төдийлөн анзааралгүйгээр өнгөрөөдөг.Гэхдээ орчин үеийн хэтэрхий олон хүнд энхийн үр шимийг үзэх нь мөрөөдөл.Тэд тогтворгүй байдал ба айдастайгаар амьдралаа өнгөрөөж байна.НҮБ-ын Ерөнхий ассамблей 1982 онд Олон улсын энх тайвны өдрийг зогсоож, хүчирхийллээс татгалзсан өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн олон орон бүс нутаг тэмдэглэдэг энэ өдөр хүн болгон энхийн тухай бодоод зогсохгүй түүний төлөө тодорхой зүйлийг бүтээх ёстой.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1522.09.21. Виттенберг хотноо хэвлэгч бага Мельхиор Лоттер, Мартин Лютерын  эртний грек хэлнээс герман  хэлэнд буулгасан “Шинэ гэрээ” библийн судрыг 1522 оны энэ өдөр хэвлэн гаргаж эхэлжээ. Тэр ном нь  Германд  ард түмний ном болсон бөгөөд номын зургийг алдарт зураач том Лукас Кранах зуржээ. Лютерын орчуулсан Библи нь энэ номын түүхэнд хувьсгал авчирсан юм. Лютерын цаг үеэр германы нэгдсэн хэл байгаагүй нь уг номыг уншихад хүндрэл учруулж байлаа. Мартин Лютер тэр саадыг давж чадсан байв. Номын “Есдүгээр сарын гэрээ”  гэж нэрлэсэн ба эхний хэвлэгдсэн таван мянган ном нь тэр даруйдаа худалдагдсан байлаа. Тэр жилийнхээ арванхоёрдугаар сард уг номын хоёрдугаар хэвлэлтийг “Арванхоёрдугаар сарын гэрээ” нэртэйгээр хэвлэсэн юм. Лютер 1522-1533 онд тэр номоо 17 удаа хэвлүүлсэн байв. Германы Библийн цувралыг дуусгасан “Хуучин гэрээ” судрыг 1534 онд гаргасан ба Лютер номоо “саксоны албаны хэл” гэх аялгийг ашиглан энгийн хүмүүст ойлгомжтой байлгахаар орчуулгаа хийсэн байлаа.Тэрээр ийнхүү тархай бутархай Германд нэгдмэл уран зохиолын хэлийг хийж өгчээ.

1866.09.21. Шинжлэх ухааны зөгнөлт зохиолыг үндэслэгч нарын нэг, Английн зохиолч Герберт Уэллс энэ өдөр мэндэлжээ. Хамгийн анх монгол хэлээр түүний “Үл үзэгдэгч хүн” зохиол нь хөрвүүлэгдэн гарсан байлаа. Зохиолчийн ишлэлээс: “Дэлхийн бөмбөрцгийн бүх сургуулиудад нэг л хими, биологи заадаг шиг нэг л түүх заах хэрэгтэй. “Адам, Ева хоёр гар гараасаа хөтлөлцөн диваажингийн хаалгаар гарснаас хойш хүмүүс амралтгүйгээр орон байраа хайж буй”. “Бидний ухааны бахь нь бүдүүлэг. Үнэ гэдгийг зууж авахдаа түүнийг бага зэрэг гэмтээдэг”. “Бидний жинхэнэ үндэстэн нь хүн төрөлхтөн л юм”

Эх сурвалж www.zms.mn