Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 20-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөгөөс 498 жилийн өмнө далайчин Фердинанд Магеллан Санкулар боомт хотоос “Тринидад”, “Сан-Антонио”, “Сантьяго”, “Консепсион” ба “Виктория” таван хөлөг онгоцтойгоор Рио-де-Жанейрогийн зүгт гарчээ. Тэрээр Колумбын адил дэлхий бөөрөнхий гэж үздэг байсан учир баруун тийш гараад зүүнээс ирнэ гэж итгэж байлаа.Түүнд гурван хөлөг онгоц үлдсэн үеэр Магеллан Америк тивийг тойрч, өөрийн нээсэн хоолойгоор далайд орж ирсэн бөгөөд дөрвөн сар хөвөхөд нь ганц ч удаа шуурга болоогүй учир түүнийг Номхон далай гэж нэрлэсэн байна. Далайг туулан тэд 17 мянган км замыг туулж, Магеллан ажиглалт, зураг хийсээр явав.Өмнө мэдэгдээгүй байсан Филиппиний аралд 1521 онд очсон ба нэгэн удаа нутгийн уугуулуудтай мөргөлдөх үеэр Магеллан алагджээ.Испанид дөнгөж хоёр онгоц нь буцан ирсэн байна.1522 оны есдүгээр сард “Виктория” дэлхийг тойрох аянаа дуусгасан ба ялимгүй хожуу “Тринидад” буцан иржээ. Магелланы аялал нь XVI зууны агуу үйл явдлын нэг гэж тооцогддог бөгөөд баруун тийш гараад зүүнээс орж ирэн, дэлхий бөөрөнхий гэдгийг баталж чаджээ.Анх удаагаа европчууд дэлхийн хамгийн том далайг гаталсан нь түүний аян байлаа.Магелланы нэрээр “Магелланы Их ба Бага мананцарууд” гэсэн хорвоогийн хоёр оддын цугларлыг нэрлэсэн юм.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1946.09.20. Дэлхийн кино урлагийн хамгийн нэр хүндтэй, хамгийн өргөн цар хүрээтэй Каннын кино наадам анх удаагаа 64 жилийн өмнө нээгдэв. Энэ нэртэй наадам Францын Канн хотын Круазеттад жил бүр явагддаг. Дэлхийн олон өнцөг булан бүрээс киноны зүтгэлтнүүд, одод хүрэлцэн ирнэ. Анх кино наадмыг 1939 онд нээхээр төлөвлөж байсан боловч дайн эхлээд амжаагүй гэнэ.

1954.09.20. Америкийн International Business Machines Corporation алдарт IBM компанийн ажилтан Харлан Херрик өндөр төвшингийн FORTRAN Formula Translation хэлээр бичигдсэн анхны программыг гаргажээ Жон Бэкусын удирдлагаар бүтээсэн уг программ нь өнөөг хүртэл ашиглагдаж байгаа ба тооны томъёотой шууд ажиллах чадвартай учир шинжлэх ухааны болон, инженерийн тооцоонд өргөн хэрэглэгддэг.

Эх сурвалж www.zms.mn