Б.ОД

Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдэд  хийсэн гуравдугаар улирлын хяналт шалгалтын дүнг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  танилцууллаа. Шалгалтад нийт 327 аж ахуйн нэгжийг хамруулснаас 111 удаагийн 341 зөрчил илэрчээ.  Эдгээр  зөрчилд Зөрчлийн тухай хуулиар 134 сая 850 мянган  төгрөгийн торгуул ногдуулсан байна. Энэ талаар НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Г.Гантөмөр “Есдүгээр сарын байдлаар 214 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж,   11 хүн нас барсан. Нас барсан хүмүүсийн ослын шалтгаан нь хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглээгүй, барилгын технологийн горим зөрчсөнөөс болсон” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn