Б.ОД

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан хэрэг  өнгөрсөн оны зургаадугаар сард гарсан.  Энэ  хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  энэ сарын 17-д хянан хэлэлцлээ.  Шүүхээс  "Хишиг Арвин Өргөө Индустриал" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржид нэг жилийн тэнсэн харгалзах ял өгчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн  нэг дэх хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn