Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар  энэ сарын 20-22-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ.  Цар тахлын дэглэмийн дагуу БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын дараа тэрээр тусгаарлагдсан.   Тиймээс ОХУ руу тусгаарлалтын байрнаас яваад, буцаж ирээд 21 хоног тусгаарлагдах юм байна. Энэ айлчлалаар  2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөө боловсруулан, улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэгийн чиглэлээр 30 гаруй арга хэмжээ хэрэгжүүлэх талаар ярилцана.

Эх сурвалж:www.polit.mn