Т.САЙХАН

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ажилтныхаа төрсөн өдрөөр Төрийн тамга дарсан мэндчилгээ өгсөн талаар сошиалд шүүмжлэл өрнөлөө.  Энэ асуудлаар А.Ариунзаяа сайд тайлбар хийжээ. Тэрээр өөрийн албан ёсны хуудастаа  “Мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлдэг ажлыг Статистикийн дарга байхаас авахуулаад, одоо яаманд ч хэрэгжүүлж байгаа юм. Гадны хүний нүдээр буруу харагдах ч бидэндээ бол цаг зардал бараг гарахгүй ч сэтгэл шингэсэн үнэ цэнэтэй эд. Тэгсэн “Тамга дарсан, төрийн тамга үнэгүйдүүллээ” гэж шүүмжлэх нь ээ. “Ариунзаяа сайд мэргэжилтэн бүрдээ төрсөн өдрөөр мэндчилгээ дэвшүүлж талархал илэрхийлдэг. Гарын үсэг зурж, тамга дардаг” гээд уг нь гоё шүүмжлэл байна. Дараагийн мэндчилгээндээ тамга дарахгүй л хүргэе дээ. Ер нь бид нэгэндээ талархал илэрхийлж, нэгэндээ сайн ажилласанд нь баяр хүргэж, хүнд урам өгч чадах аа байсан байна шүү. Ажилтан бүр ажилдаа дуртай, урам зоригтой бол улс орон аяандаа зөв гольдролд орох учиртай. Төр, хувь, аль аль нь" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn