Б.ОД

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Э.Тамирыг томилжээ. Тэрээр МУИС-ийг 2011 онд төгссөн. Улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.

Ажлын туршлага: 

-"Фрэндс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал

-УИХ-ын гишүүний шадар туслах

-УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны референт

-МАН-ын Удирдах зөвлөлийн Ажлын албанд улс төрийн ахлах ажилтан

-ЗГХЭГ-ын даргын зөвлөх                 

-"Эрдэнэт үйлдвэр" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нарийн бичгийн дарга

-НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус ажиллажээ.

Эх сурвалж:www.polit.mn