Б.ДОЛЖИНЖАВ

Цэцэрлэгт хамрагдах хоёр настнуудын цахим бүртгэл маргааш 09:00 цагаас эхэлж, даваа гаригийн 12:00 цагт хаагдана гэж Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга өнөөдөр мэдээллээ. Бүртгэлийг tsetserleg.ulaanbaatar.mn сайтаар явуулах юм байна. Бүртгэл хаагдсаны дараа  даваа гаригийн 16:00 цагт элсэлтийг санамсаргүй түүврийн аргаар явуулна. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдийг бүртгэх аж. Мөн Хүүхэд харах үйлчилгээний төвийн бүртгэл өнөөдөр эхэллээ. Тус төвүүд  ирэх даваа гаригаас хичээллэж эхэлнэ. 2-3 насны хүүхдийг хамруулах юм байна.  

Эх сурвалж:www.polit.mn