С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан. Энэ дагуу 2018 онд төрсөн хүүхдүүдийг хамран сургах тойргийн төрийн өмчийн цэцэрлэг болон зөвшөөрөлтэй хүүхэд харах үйлчилгээний төвд хамруулахаар болоод байгаа юм. Ингэхдээ цахимаар бүртгэж, төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хяналтын тоонд нийцүүлэн санамсаргүй байдлаар сонгох шийдлийг гаргажээ. Цахим бүртгэлийг есдүгээр сарын 21-ний өдөр эхлүүлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn