Б.ОД

Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан зарим шийдвэрийг өнөөдөр танилцууллаа. Нийслэлийн онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат "Нийслэлийн онцгой комисс өчигдөр хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Нийслэлийн 2020-2021 өвөлжилтийн бэлтгэл ажил, цар тахлын хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцлээ. 1260 ААН-ийн үйл ажиллагааг нээсэн. Мөн олон нийтийн жагсаал цуглаан, арга хэмжээний үйл ажиллагааг нээсэн” гэлээ.

 Харин НМХГ-ын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш "НМХГ-аас 11  мянга гаруй газарт байнгын хяналт шалгалт хийж байна. Наймдугаар сарын 27-ноос эхэлж PC тоглоомын газрын хүсэлтийн дагуу үе шаттайгаар нээсэн. НМХГ, цагдаагийн байгууллагатай хамтран 47 газарт  шалгалт хийж 44 зөрчил илрүүллээ.  Найман иргэнд 1.5 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан. Диско баар 81 үйлчилгээний газрыг нээсэн. Нээсний дараа бид байнга хяналт шалгалт хийнэ. Хяналт шалгалтын явцад зөрчил илэрвэл торгох шийтгэл оногдуулж, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээ авна. Үйл ажиллагаа нь удаан хугацаагаар зогссон учраас их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэхийг зөвлөж байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn