Б.ОД

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс энэ сарын 14-15-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторт нийт 940 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй байна. Батлагдсан 311 тохиолдлоос 301 нь  эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаагаас зургаан хүний биеийн байдал хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байна.

Харин дэлхийд 29.7 сая хүн халдвар авч, 939 мянган хүн нас бараад байна. АНУ-д 6.7 сая,  Энэтхэгт 5 сая, Бразилд 4.3 сая, ОХУ-д нэг сая гаруй хүн халдвар авснаар тархалтаараа тэргүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn