Т.САЙХАН

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар айлчилж буй БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И-н 16:00 цагт Улаанбаатарт ирэх юм.

Хоёр өдөр үргэлжлэх айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх мөн хоёр орны дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалахад оршиж байгаа талаар ГХЯ-наас мэдээлсэн. Айлчлалын хүрээнд өнөөдөр Гадаад харилцааны сайд Н.Энхтайван БНХАУ-ын төрийн зөвлөлийн гишүүн, гадаад хэргийн сайд Ван И нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийх юм байна.

Маргааш БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И төрийн гурван өндөрлөгт бараалхах товтой байгаа ч хөтөлбөр нь эцэслэн батлагдаагүй байгаа аж.

Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулах учир аль болох цөөн хүн оролцуулахаар бэлтгэл хангасан бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнтэй биелэн уулзах болон үйлчилгээний ажилтан нийт 40 гаруй хүнийг тусгаарлана.

Эх сурвалж:www.polit.mn