Б.ОД

Эрүүл мэндийн яамнаас коронавирусын халдварын тархалтын талаар ээлжит мэдээллээ танилцууллаа. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Харин өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжлээ. Ингэснээр  311 тохиолдлоос 301 нь эдгэрч,   ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байна.

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 267 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн эндcэн байна. Ингэснээр дэлхийд 29.4 сая хүн халдвар авч, 932 мянга гаруй хүн нас барлаа.  АНУ-д 6.7 сая хүн, Энэтхэг 4.9 сая хүн,  Бразилд 4.3 сая, ОХУ-д нэг сая гаруй хүн халдвар авснаар тархалтаараа тэргүүлж байна.

Эх сурвалж:www.polit.mn