Б.ОД

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас дулаан өгч эхэлдэг. Энэ дагуу хотын баруун бүсийн орон сууцны айл өрхүүд халаалтад холбогдсон бол өнөөдрөөс зүүн хэсгийн дулааныг холбож байна. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн мэдээлснээр аравдугаар сарын 1-нээс албан байгууллагуудын халаалтыг холбоно. Гэхдээ дулаанаа авах хүсэлтэй бол Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-нд хандах боломжтой юм. Энэ жил өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд 1356 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 80 хувьтай байна.

Эх сурвалж:www.polit.mn