Б.ДОЛЖИНЖАВ

Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг аравдугаар сарын 31 хүртэл сунгах саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Засгийн газар 14:00 цагт ээлжит бус хуралдаан зарлаж өндөржүүлсэн бэлэн байдлыг аравдугаар сарын 31 хүртэл сунгахаар боллоо. Харин  энэ сарын 16-наас эхлээд олон нийтийг хамарсан арга хэмжээнүүдийг хэвийн горимд шилжүүлж,  21-нээс сургууль, цэцэрлэгийг хуучин хуваарийн дагуу хичээллүүлэхээр шийдвэрлэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn