Б.ОД

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, сургууль, цэцэрлэгийг хэвийн горимоор хичээллүүлэх санал гаргалаа. Тодруулбал, гамшгаас хамгаалах хэсэгчилсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэрийг  энэ  сарын 21-нд цуцлан, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэвийн горимоор явуулах, үзвэр, үйлчилгээг  энэ сарын 16-наас хэвийн үргэлжлүүлэх санал гаргалаа. Хэрэв Засгийн газрын хуралдаанаар дээрх саналуудыг хэлэлцээд боломжгүй гэж үзвэл хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих хугацааг энэ сарын 31-нийг дуустал сунгах саналыг УОК-оос гарган, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх гэж байна.  Засгийн газар өнөөдөр 14:00 цагт хуралдана.

Эх сурвалж:www.polit.mn