Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс энэ сарын 11-13-нд 1803 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин өнөөдөр хоёр энхийг сахиулагч эдгэрч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Монгол Улсад батлагдсан 311 тохиолдлоос 300  нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр, зургаан хүний биеийн байдал хөнгөн байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа Дэлхийд 29 сая  хүн коронавирусын халдвар авч, 900 гаруй мянган хүн нас барлаа. Энэ сарын 11-ний байдлаар Хятад улсын бүх муж  бага эрсдэлтэй хэмээн үнэлэгдэж, БНХАУ-ын Ухань муж энэ сарын 16-наас олон улсын нислэгээ нээх шийдвэр гаргалаа. Халдварт эрсдэлтэй эмзэг бүлгийнхэн илүү өртөж байна. ДЭМБ-аас хийсэн судалгаанаас харахад нийт улсын 90 хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдаж, “COVID”-оос шалтгаант хүндрэл буурай хөгжилтэй орнуудад хамгийн их бүртгэгдсэн. Цар тахлын үр дагавар ихэнх орнуудад эрүүл мэндийн салбараас хальсан. Ирэх саруудад халдвар ихсэж багасах нь ээлжлэх магадлалтай байгаа тул эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмол хянаж байх шаардлагатай” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn