Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймгийн Халхгол суманд ажиллав

0
хуваалцах
208
үзсэн

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, тус суманд хэрэгжсэн “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалттай танилцжээ. 

Түүхэн дурсгалтай, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Халхгол сумын төвийг шинэчлэх төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд танилцуулж, улмаар ОХУ-ын “Роснефть” нийгэмлэгийн зүгээс төслийн бүтээн байгуулалтад зориулж найман сая евро хандивласнаар “Шинэ сум” төслийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдсэн билээ.

Ингээд “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2019 оны гуравдугаар сарын 1-ний өдөр эхлүүлж, Зэвсэгт хүчний оролцоотойгоор жил хүрэхгүй хугацааны дараа дуусгасан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн айлчлалыг тохиолдуулан нийгмийн салбарын байгууллагуудын дараах барилга, байгууламжуудыг цогцоор нь хүлээлгэн өгсөн юм.

  • Халхгол сумын Засаг даргын Тамгын газар;
  • 300 хүний суудалтай Соёлын төв;
  • 20 ортой сум дундын эмнэлэг;
  • 650 хүүхдийн багтаамжтай 3 байгууламжаас бүрдэх Ерөнхий боловсролын сургуулийн цогцолбор барилга. Үүнд: 180 хүүхдийн дотуур байр, урлагийн заал /дотроо цайны газартай/, спорт заал, хичээлийн байр,
  • 150 хүүхдийн 6 бүлэгтэй хүүхдийн цэцэрлэг

Халхгол сумын хүн ам сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байгаа бөгөөд 2019 оны жилийн эцсийн байдлаар 945 өрхийн 3333 иргэн тоологдсон нь урьд оны байдалтай харьцуулахад өрх 3.5 хувь, хүн ам 4.5 хувиар өссөн үзүүлэлт гэдгийг сумын удирдлага Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.

Эх сурвалж:www.polit.mn