Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхий шилдэг сонгодог зохиолуудын нэг "Анна Каренина" романыг Монголд анх удаа жүжиг болгон хүргэх тов гарснаас    хойш хагас жил шахам хугацаа өнгөрлөө. Олон үзэгч хүсэн хүлээж байсан энэ жүжгийг Улсын драмын эрдмийн театрын хамт олон  ирэх сарын 1-нд үзэгчдэд хүргэхээр болжээ.  Оросын алдарт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" романыг  Н.Пүрэвдагва жүжгийн зохиол болгон бичиж, найруулагчаар Төрийн соёрхолт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийбаяр нар ажиллаж байгаа юм.

Дүрүүдэд

Анна Каренина - Н.Баярмаа /СТА/
Анна (Хувь заяа) - Н.Сувд /АЖ, ТС/
Алексей Вронский - Т.Сэргэлэн, О.Гэрэлсүх /СТА/
Алексей Каренин - Б.Жаргалсайхан /МУГЖ/, Д.Баттөмөр /СТА/
Долли Облонская - Г.Урнаа /МУГЖ/
Кити Щербацкая - Д.Хулан, О.Хонгорзул
Степан Облонский - Л.Дэмидбаатар /МУГЖ/, М.Түвшинхүү /СТА/
Варя Вронская - С.Сарантуяа /АЖ, Ж.Оюундарь /МУГЖ/
Бетси Тверская - М.Тогтохжаргал /СТА/
Константин Дмитрич Левин - С.Болд-Эрдэнэ /СТА/, Г.Амгаланбаатар /СТА/
Щербацкий ван - П.Цэрэндагва /АЖ/, Б.Отгонбат /СТА/
Щербацкая хатагтай - Ж.Оюундарь /МУГЖ/, Ц.Баясгалан /СТА/

Эх сурвалж:www.polit.mn