Фото: Киноноос

Д.ГЭРЭЛ

Оросын найруулагч Андрей Кончаловскийн “Хүндэт нөхөдөө” кино Венецийн 77 дахь кино наадмын шүүгчдийн тусгай шагналыг хүртлээ. Энэ талаар Оросын РИА Новости агентлаг мэдээлжээ. Найруулагч хэлэхдээ “Хамтран зүтгэгч гэргийдээ баярлалаа. Тэрчлэн киноны продюсер-анд Алишер Усмановт гүнээ талархаж байна. Ийм кино, ийм уран бүтээл хийх бүрэн эрх чөлөө олгосонд баярлалаа” гэсэн байна.

“Хүндэт нөхөдөө” киноны үйл явдал 1962 онд Новочеркасскт болсон ажилчдын тэмцлийг дарсан тухай өгүүлдэг. Тэр үед тусгай албаныхан тэнд оролцсон 26 хүнийг хөнөөж, 87 хүнийг бэртээж гэмтээжээ. Киноны гол дүр намын гишүүн, коммунист эмэгтэйд найруулагчийн гэргий Юлия Высоцкая тогложээ. Энэ намар олон нийтийн хүртээл болох юм.

Найруулагч А.Кончаловский Венецийн кино наадмаас шилдэг найруулагчийн “Мөнгөн арслан” шагналыг 2014, 2016 онд хүртэж байсан билээ.

Эх сурвалж: www.polit.mn