“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагаас аас коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх  үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд зориулан 2,3 сая ам.долларын санхүүжилттэй төслийг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэл хэрэгжүүлж байна. 

Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлснээр, төслийн хүрээнд ОБЕГ, НЭМҮТ, СЭМҮТ,  Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,МУЗН-тэй хамтран  бага насны хүүхдүүдийг коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Аврагч мазаалайн зөвлөмж” анимейшнүүдийг цувралаар хөгжүүлэн, олон нийтэд хүргэж байгаа аж.