Д.АРИУН

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй өнөөдөр /2020.09.10/ мэдээлэл хийхдээ “Тарваган тахлын сэжигтэй тохиолдол нийслэлийн нутагт бүртгэгдээгүй” гэдгийг онцлов. Тэрээр хэлэхдээ “Тарваган тахал өвчний улмаас долдугаар сарын 14-нөөс хойш баруун аймгуудад гурван хүний амь нас эрсэдсэн. Нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх долоон товчоонд холбогдох албаныхан 24 цагаар үзлэг шалгалт хийж зөрчлийг арилгуулан ажиллаж байна” гэлээ.

Мөн онцгой байдлын албаныхан зургадугаар сарын 1-наас хойш усны ослоос урьдчилан сэргийлэх завьтай эргүүл ажиллуулж байгаа аж. Энэ хугацаанд нийт 27 мянга гаруй иргэнд сэрэмжлүүлэг мэдээллийг тарааж, голын эрэг дагуу байрласан 7000 машиныг ногоон бүсээс 50-100 метр зайд гаргаж, усны түвшин их,  хүмүүс олноор цуглардаг 25 байршилд самбар байрлуулсан байна. Үүний үр дүнд 37 удаагийн ослын дуудлагаар 66 иргэнийг аварчээ.

Эх сурвалж: www.polit.mn