Д.АРИУН

Дэлхий даяар COVID-19-ын халдварын улмаас амь насаа алдсан хүний тоо 2020 оны есдүгээр сарын 10-ны байдлаар 900 мянгаас /902,468/ давлаа. АНУ-ын Жонс  Хопкинсын их сургууль  олон улсын байгууллага, бүс нутаг, орон нутгийн мэдээллийг нэгтгэн ийм дүн гарч байгааг мэдээлсэн байна.

COVID-19-ын халдварын улмаас хамгийн олон хүн нас барсан улс одоогоор АНУ болоод байна.  Тус улсад 190649  нас баралт бүртгэгджээ. Бразилид 127464, Энэтхэгт 73890 хүн нас барсан нь АНУ-ын дараа орж байгаа юм. Дэлхий даяар халдвар авсан хүний тоо 27 саяас даваад байгаа билээ.

Эх сурвалж: www.polit.mn