Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 5-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Олон улсын буяны үйлсийн өдрийг (International Day of Charity) НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  № A/RES/67/105 тоот тогтоолоор 2013 оны гуравдугаар сарын 7-нд бий болгон есдүгээр сарын 5-нд тэмдэглэж байхаар баталжээ. Ядуурал, хүмүүнлэгийн хурц хямралуудыг даван туулахад  олон нийтийн ба буяны байгууллагуудын анхаарлыг чиглүүлэхэд энэ баяр зориулагджээ. Уг өдрийг бий болгох санаачилгыг Унгар гаргасан ба  Калькуттын Тереза эхийн нас барсны өдрөөр  энэ баярын ажиллагааг явуулж байхаар болсон байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон үйл явдлуудаас хүргэж байна

1698.09.05. I Петр өөрсдийн хамжлагуудыг гадаад төрхөөрөө Европ хүмүүс шиг харагдуулахаар шийдэн сахалд татвар тогтоон Европын орнуудад дэлгэрээд байсан Сахлын тэмдэг гэх нэг ёсны татвар төлснөө батлах баримтыг бий болгожээ. Орос хүмүүсийг европжуулах ажлаа тэрээр 1698 онд хилийн чанадаас ирэнгүүтээ хийж эхэлсэн гэдэг. Тэрээр бояруудын цуглаан дээр хэдэн алдар нэртэй бояруудын сахлыг хайчлан тайрчээ. Гэхдээ хаантны энэ үйлдлийг орос ёс журмыг зөрчлөө гээд удтал боярууд хүлээн авсангүй учир тэрээр сахалд татвар тогтоожээ.

1944.09.05. Лондон хотноо фашист Германд хэсэгчлэн эзлэгдээд байсан Бельги, Нидерланд, Люксембург гурав дайн дуусангуут Бенилюкс  нэртэй эдийн засгийн холбоо байгуулах тухай гэрээнд гарын үсгээ зурсан байна. Гааль, эдийн засгийн холбоо нь  ажлын хүч, мөнгө хөрөнгө,  бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг чөлөөтэй шилжих боломжийг  харж үзсэн, гадаад худалдааг либералчлах зорилготой байлаа. Гэрээ  зөвхөн 1960 онд хүчин төгөлдөр болсон ч Европын холбооны ирээдүйн  дүрмийн  урьдартгал нь байлаа.

Эх сурвалж www.zms.mn