Чойбалсан хотын “Алдар гавьяаны өдөр” тохиов

0
хуваалцах
235
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд есдүгээр сарын 1-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дорнод талын чимэг Чойбалсан хот үүсэн байгуулагдсаны 82 жилийн ойн баяр энэ сарын 2-нд тохиож байна. Дорнодчууд түүхт ойн баяраа өрлөг жанжин Монгол Улсын хошой баатар Хорлоогийн Чойбалсангийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснөөр эхлүүллээ. Тэртээ 1821 онд Халхын Сэцэнхан Шолойн удмын Минжүүрдорж бэйсийн санаачилгаар шашин номын жасаа болон хошуу тамгын газар бүхий сууринг барьж байгуулснаар Чойбалсан хотын шав тавигджээ. Улмаар 1923 онд Ардын засгийн газраас баталсан тогтоол, дүрмийн дагуу Баянтүмэн Хан–Уулын хошууны төв, 1931 оноос “Баянтүмэн” аймгийн төв, 1938 оноос БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Баянтүмэн хотын захиргааг байгуулах шийдвэр гарч, одоогийн Чойбалсан хот анх үүсэн байгуулагдсан байна. Чойбалсан хот удаа дараагийн дайн самууны үеийг өнгөрүүлэхдээ 1939 онд дайсны онгоцонд бөмбөгдүүлж, Зөвлөлт Монголын их цэргийг хүлээн авч, дайлаар мордоход нь үдэж, ялалт байгуулаад буцахад нь угтан авч байсан дайчин түүхтэй юм.

Эх сурвалж www.zms.mn