Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 27-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Зөвлөлт Оросын Засгийн газар Совнарком тус орны бүх киног нийгэмчилсэн шийдвэрийг 1919 онд гаргажээ.“Нягтрал” гэх сурталчилгааны киног 1918 онд бүтээсэн Гэгээрлийн ардын комииссар Анатолий Луначарский Огтябрийн хувьсгалаас хойших хоёр жилийн  дотор кино нь хувийн гарт байжээ. Зөвхөн 1918 он гэхэд кино үйлдвэрлэл 150 киног гаргасан байлаа. Эздийн ихэнх нь Зөвлөлт засгийн эсрэг байсан ба хувьсгалын үйл явдлыг харуулахад тэд хальс, аппаратаа өгдөггүй байжээ. Иргэний дайны үеэр киночид Одесса, Крымд ирсэн байгаад тэндээс баруунд дүрвэжээ. Энэ цагаар большевикуудын лидер Владимир Ленин “Бүх урлагуудын дотроос хамгийн чухал нь кино” гэж тэмдэглэж байв. Зөвлөлт засгийн хууль гарч 1919 энэ өдрөөс кино ба гэрэл зураг бүх үйлдвэрлэл Анатолий Луначарскийн даргалсан Гэгээрлийн ардын комиссариатын мэдэлд ирсэн байна. Энэ ойд зориулан 1979 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр ЗХУ-ын Дээд зөвлөл наймдугаар сарын 27-ныг Зөвлөлтийн киноны өдөр болгосон нь хожим Оросын киноны өдөр болжээ.


Энэ өдөр болсон үйл явдал

1940.08.27. Америкийн СВS компани Нью-Йорк хотноо ашиглах боломжтой өнгөт телевизийн системийг анх удаагаа үзүүлжээ. Өнгөт нэвтрүүлгийн санааг анх Оросын инженер Ованес Адамян (Иван Адамиан) 1907-1908 онуудад томьёолжээ. Тэрээр гурван өнгөт телевизийн системийг 1925 онд бүтээснийг нь 1928 онд Английн зохион бүтээгч Ж.Бэрд техникийн талаас хэрэгжүүлсэн байв. Жилийн дараа нь «Америкэн телефон энд телеграф компани» өөрийн хувилбарыг үзүүлэв. Мөн тэр үеэр гурван дэлгэц давхарласан онцгой хоолойг ашиглах санааг Зөвлөлтийн инженер Ю.Волков дэвшүүлжээ. CВS (Коламбия Бродкастинг Систем) 1938 оноос энэ салбараар ажиллан унгар цагаач Питер Карл Голдмаркийн зохиосон бараг ашиглалт оруулахаар өнгөт телевизийн системийг 1949 оны энэ өдөр нийтэд танилцуулжээ. Тэр төхөөрөмжийг сайжруулах ажил 1950 он хүртэл үргэлжлээд 1951 онд CBSкомпани Нью-Йорк ба Бостон зэрэг хотуудад өнгөт нэвтрүүлгээ нээн ажиллуулсан байна. 1953 оноос АНУ-ын өнгөт телевиз NTSC системээр ажиллах болж түүнийг нь Барууны орнууд ба Япон авчээ.  SECAM системийг Франц-Орос 1997 оноос, PAL системийг Баруун Герман 1962-1966 онд  тус тус боловсруулсан байна.

1955.08.27. “Гиннесийн дээд амжилтын ном”-ын түүх 1951 оноос эхлэлтэй. Английн нэгэн үдэшлэг дээр Шотландын ногтруу ба алтан болжмор хоёрын хэн нь хурдан вэ? гэсэн  маргаан гарав. Тэндээс ирээд сэр Хью Бивер ер бусын дээд амжилтуудын тухай цуглуулахаар шийджээ. Номоо гаргахдаа Хьюгийн гэр бүлийнхний эртний овгоор “Гиннес” гэж нэрлэсэн байв. Номоо бүрдүүлэхийн тулд тэр Лондонд тусгай агентлаг байгуулан мэдээллийг цуглуулжээ:. Номыг бэлтгэх ажлыг нэгэн хэвлэлийн газрын редакторууд ах дүү Норрис ба Росс Макуиртер  хоёрт даалгав. Амжилтыг баталгаажуулаад 1955 оны энэ өдөр “Гиннес”-ын анхны 197 хуудастай ном хэвлэгдэн гарчээ. Тэр цагаас хойш энэ лавлахын ном жил бүр шинэчлэгдэн хэвлэгдэж байна. Өнөөдөр энэ ном жил бүр 80 сая хувиар 40 хэл дээр дэлхийн 100 гаруй оронд хэвлэгдэн гардаг.

Эх сурвалж www.zms.mn