Либери улсын Далбааны өдөр

0
хуваалцах
241
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 24-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Өнөөдөр бол Либери улсын Далбааны өдөр. Либери улс нь  3.8 сая хүн амтай. Үүгээрээ тус улс дэлхийн хамгийн цөөхөн хүн амтай улсуудын нэгд тооцогддог. Либери Улс Дэлхийн II дайны үеэр АНУ-ын хөрөнгө оруулалтаар өнөөгийн төрхөө олсон. Өөрөөр хэлбэл тус улс 1940-өөд оноос шинэчлэгдэж эхэлжээ. Гэхдээ энэ шинэчлэлд тус улсын тухайн үеийн Ерөнхийлөгч Уильям Табмен ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэж Либерийн ард түмэн үздэг. Тэрбээр АНУ-ын дэмжлэгээр улс орондоо эдийн засгийн ардчилал тогтоожээ. Либери нь НҮБ, Африкийн эв нэгдлийн байгууллага /хожмоо Африкийн холбоо хэмээн нэрээ өөрчилсөн/-ын үүсгэн байгуулагч гишүүн орнуудын нэг юм. 1980 онд тус улсад цэргийн эргэлт явагдаж, Америк-Либерийн удирдлагуудыг түлхэн унагасан. Үүний улмаас тус улсад улстөр, эдийн засгийн тогтворгүй байдал үүсч хоёр дараалсан иргэний дайн болж 250 мянга орчим хүн амь үрэгджээ. Түүнчлэн улсын эдийн засагт асар том хохирол үзүүлсэн байна. Энэ бүхний эцэст 2003 онд иргэний дайн төгсч 2005 онд ардчилсан сонгууль явуулсан юм. Либерид одоо л олон жил үргэлжилсэн иргэний дайны улмаас сүйдсэн улстөр, эдийн засгийн тогтвортой байдал бий болж буй. Гэсэн ч тус улсын хүн амын 85 орчим хувь нь олон улсын амьжиргааны доод төвшингөөс доогуур орлоготой амьдарч байна.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1891.08.24. Томас Эдисон хөдөлгөөнт зурагны аппарат зохион бүтээсэн патентаа авж байжээ.

1995.08.24.  Microsoft Office 95 Хойд Америкт нийтийн хүртээл болсон.

1578.08.24.  Английн зохиолч, яруу найрагч John Taylor мэндэлжээ.

1887.08.24.  Америкийн бэйсболлын тамирчин Harry Hooper мэндэлжээ.

Эх сурвалж www.zms.mn