Б.ОД

Монголын театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн Муза-2020" наадмын Академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-ны 17:00 цагт “Хүн” театрт болохоор товлогджээ.  Энэ наадам тавдугаар сард болох байсан ч "Ковид-19"-ийн улмаас хойшилсон юм. Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэ наадмыг Олон улсын театрын өдрөөр 2003 оноос зохион байгуулж эхэлсэн.

Эх сурвалж:www.polit.mn