ОХУ-ын Төрийн далбааны өдөр

0
хуваалцах
214
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 22-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Зөвлөлт социалист холбоот улсын Дээд зөвлөл тусгай хуралдаанаар улаан цэнхэр, цагаан зурааснаас бүтсэн триколор тугийг Оросын албан ёсны бэлгэдэл болгох шийдвэр гаргажээ. Эзэн хаан Агуу Петр анх 1705 оны нэгдүгээр сарын 31-нд  анх тийм өнгийн тугийг худалдааны хөлөг онгоцуудад мандуулах зарлиг гаргасан ба өөрөө тугийн эскизийг хийж өгчээ. 1712 онд хүртэл тийм туг цэргийн хөлөг онгоцуудад байгаад дараа нь түүний Андреевын тугаар сольсон байлаа. II Александр хааны 1865 оны нэгдүгээр сарын 1-ний зарлигаар хар, улбар шар, алтан, цагаан өнгийг төрийн өнгө болгожээ. III Александр 1883 онд Петрын  триколорыг буцаан хэрэглэх болов. Гэхдээ эзэн хааны штандарт ба цэргийн хөлгүүдийн туг нь өөр байсан учир түүнийг “худалдааны” гэж нэрлэх болсон юм. Харин энэ удаа өнгүүдийн тайлбарыг хийсэн байв. Улаан өнгө нь улсыг, цэнхэр нь Оросыг ивээгч Дарь эхийг цагаан нь тусгаар тогтнол ба эрх чөлөөний бэлгэдэл гэсэн байлаа. Эдгээр өнгө нь Цагаан, Бага, Агуу Оросын хамтын нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болдог. Зөвлөлт Орос шууд тэр тугнаас татгалзаж, улаан тугийг дал гаруй жил төрийн далбаа болгосон байлаа. Зөвлөлт социалист холбоот улсын Дээд зөвлөл тусгай хуралдаанаар улаан цэнхэр, цагаан зурааснаас бүтсэн (триколор) тугийг Оросын албан ёсны бэлгэдэл болгох шийдвэрийг  Оросын ерөнхийлөгч Борис Ельцин ОХУ-ын Төрийн далбааны тухай хуулиар баталгаажуулсан бөгөөд 1994 оны наймдугаар сард төрийн далбааны баярын өдрийг тэмдэглэж байх зарлигт Б.Ельцин гарын үсгээ зурсан байлаа.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1922.08.22. Зальцбургийн төв талбайд Австрийн бэлгэдлийн жүжгийн зохиолч Гуго фон Гофмансталийн «Хүн бүр» гэх жүжгээр жил бүр зохиож уламжлал болсон театрын урлагийн арга хэмжээ эхэлсэн байна. Эхлээд театрын урлагийн ололтыг үзүүлэхээр зохион байгуулсан наадам хожим хөгжмийнх болон хувирчээ. Арга ч үгүй биз, энэ хотод агуу хөгжмийн зохиолч  Вольфганг Амадей Моцарт төрсөн юм.Эхэндээ гол төлөв Австри, Немцын хөгжмийн зохиолчдын бүтээл тоглогддог байгаад дараа нь бусад гадаадын зохиолчдын бүтээлийг тоглох болжээ. 1960 оноос наадмыг 2160 хүний суудалтай наадмын ордонд хийх болсон байна.

1941.08.22. Оросыг архинд оруулсан “Улаан армийн хангамжид архи оруулах тухай” ¹562 тогтоолыг Зөвлөлтийн Улсыг батлан хамгаалах хороо  гаргажээ.

Эх сурвалж www.zms.mn