Б.ОД

Монголын шилдэг дугуйчдын дунд Лигийн аварга шалгаруулах тэмцээн явуулах санаачилгыг Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч, “Монруд” клубийн тэргүүн, ОУХМ Г.Анхбаяр гаргажээ. Лигийн тэмцээнийг  энэ сарын 21-23-нд нийслэлийн эргэн тойронд (Төв аймгийн Алтанбулаг сум, Налайх, шинэ Нисэхийн замд) явуулах гэж байна. Энэ үеэр ганцаарчилсан 25 км, багийн 75 км, бөөн гараатай 100 км-ийн уралдаанууд болно. Тэмцээнд Монголын өнөө цагийн шилдэг 27 дугуйчин оролцож драфтын системээр гурван багт тэнцүү хуваагдаж өрсөлдөх юм.

Эх сурвалж:www.polit.mn