Азийн шилдэг теннисчин Кей Нишикори коронавирусын халдвар авчээ

0
хуваалцах
267
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Азидаа шилдэгт тооцогддог, Японы алдарт теннисчин Кей Нишикори коронавирусын халдвар авснаа өчигдөр зарлалаа. Тэрээр энэ долоо хоногт болох “Flushing Meadows” тэмцээнд оролцох байсан юм. Энэ тухайгаа “Үнэхээр харамсалтай зүйл боллоо. Зарим нэг шинж тэмдэг илэрсэн ч миний бие сайн байна. Хүмүүсийн аюулгүй байдлыг бодож өөрийгөө тусгаарлана” хэмээн мэдэгджээ. 30 настай Кей Нишикори АНУ-ын Флоридад амьдарч байсан бөгөөд өнөөдөр Нью Йорк руу нисэхээр төлөвлөж байжээ. Тэрээр коронавирусын улмаас Нью Йорк  руу нүүсэн юм. Нишикори 2014 онд АНУ-ын нээлттэй тэмцээний  шигшээ тоглолтод Марин Кликт ялагдсан бол Нью Йорк хотод болсон тэмцээнд 2016, 2018 онд хагас шигшээд шалгарч байсан шилдэг тамирчин юм.

Эх сурвалж:Japan Today