Б.ДОЛЖИНЖАВ

 АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хамгийн бага дүү, бизнесмен Роберт Трамп өчигдөр 71 насандаа таалал төгслөө. Тэрээр Нью Йорк хотын эмнэлэгт нас барсан бөгөөд үхлийн шалтгааныг тодорхой мэдээллээгүй байна. “Миний гайхамшигт дүү Робертыгоо нойрсуулж байгаад зүрх сэтгэл минь үнэхээр их шаналж байна. Тэр миний дүү байгаад зогсохгүй, хамгийн сайн найз минь байсан. Түүнийг үнэхээр их санах боловч дахиад хэзээ ч уулзаж чадахгүй нь. Түүний тухай дурсамжууд миний зүрхэнд үүрд мөнх орших болно.Тайван нойрсоорой хайрт Роберт  минь” хэмээн Трамп Цагаан ордонд мэдээлэл хийх үеэрээ хэлжээ. Роберт сүүлийн хэд хоног эмнэлэгт эрчимт эмчмилгээний тасагт байсан. Роберт Стеварт Трамп 1948 онд Нью Йорк хотод Фред Трампын тав дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд Трампаас хоёр насаар дүү юм.  Тэрээр ажлын гараагаа “Wall Street” хөрөнгийн биржээс эхлүүлж, дараа нь гэр бүлийнхээ бизнест гар бие оролцох болсон билээ.

Эх сурвалж:Japan Today