Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалтын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 627 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Батлагдсан 298 тохиолдлоос  276 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 22 хүн эмчлүүлж байна. Мөн тусгаарлан ажиглах байранд байсан жирэмсэн эх амаржиж, охинтой болжээ

Коронавирус Монголд

Наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторт 627 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Тодруулбал, 

  • Наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 261 хүний хүний давтан шинжилгээ
  • Наймдугаар сарын 14-нд Сөүлээс ирсэн 265 хүний шинжилгээ
  • Цэргийн Төв эмнэлэгт тусгаарлагдаж байгаа 25 хүний давтан шинжилгээ
  • Дорноговь аймгийн Хангимандал боомтоор орж ирсэн 18 жолоочоос авсан шинжилгээ
  • Алтанбулаг боомтоор ирсэн 23
  • Сувиллын ажиглалтад байгаа 32
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээнд коронавирусын халдвар илрээгүй.
  • Дэлхийд

Сүүлийн 24 цагт 248 мянган шинэ тохиолдол  бүртгэгдэж, 5152 хүн нас барлаа. Ингэснээр  нийт 21.6 сая хүн халдвар авч, 768 мянган хүн нас бараад байна. АНУ-д 5.5 сая хүн, Бразилд 3.3 сая хүн, Энэтхэгт 2.5 сая хүн халдвар авлаа. Энэтхэг улсад нэг өдөр 950 хүн нас барснаар нийт нас барагсдын тоо 50 мянгад хүрлээ.

Хөрш орнуудад

  • БНХАУ-д 22, Хонконг улсад 46, ОХУ-д 5061 тохиолдол шинээр бүртгэгджээ.

Эх сурвалж:www.polit.mn