Т.САЙХАН

Хөдөлмөрийн үндэсний нам ХҮН-аас өнөөдөр /08.14/ Хотын даргад П.Наранбаярыг дэвшүүлж байгаа талаараа албан ёсоор мэдээлэл хийлээ.

Энэ талаар ХҮН-ын дарга Б.Найдалаа: -Бид ирэх аравдугаар сард орон нутаг, нийслэл, дүүргийн сонгууль болно. Орон нутаг, нийслэл, дүүргийн сонгууль нь аль нэг нам, улс төрийн хүчний бус иргэний сонгууль байдаг. Тиймээс ХҮН нам орон нутгийн сонгуульд үер усгүй, явган хүн явах боломжтой, байшингийн төлөө биш даргын төлөө биш сонгуульд оролцоно. Дүүрэг, нийслэлийн иргэд удирдлагаа иргэд өөрсдөө сонгох боломжийг төлөө аль нэг намтай эвсэхгүйгээр дангаараа мөрийн хөтөлбөртэйгөө оролцоход бэлэн байна. ХҮН-ын нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр сонгогдсон бөгөөд дараагийн Хотын дарга нэр дэвшүүлнэ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:-Нийслэл болон орон нутгийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан бид ямар хотын дарга, ямар хоттой байх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Хотынхоо гудамжинд айх аюулгүй орчинд амьдарч, нийтийн тээврээр бүгд үйлчлүүлдэг хотыг аз жаргалтай хот гэж хэлж болно. Тиймээс бид ийм л хотын бий болгох ёстой. Мөн нийслэл, дүүрэг, аймгийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд томилно гэх зүйл яриад эхэлсэн нь Үндсэн хуулийн эсрэг ажиллаж байна гэж үзэж байна. Иргэд нь сум, аймаг, дүүрэг, нийслэлийн дарга нараа сонгодог байх ёстой. Цаашид Улаанбаатар хотын дарга нийт иргэдээсээ сонгогддог, иргэдийнхээ төлөө үйлчилдэг, хариуцлага хүлээж чаддаг Хотын дарга бидэнд хэрэгтэй байна.

Эх сурвалж:www.polit.mn