Т.САЙХАН

НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн албанаас автомашины дугаарын хязгаарлалтын асуудлаар мэдээлэл хийж байна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “Шинээр батлагдсан хуулийн хэрэгжилтийн хүрээнд дугаарын хязгаарлалтыг шинэчлэн тогтоож байна. Шинэ гаргасан захирамжаар өмнө нь үйлчилдэг байсан гарагийн дугаарын хязгаарлалт хэвийн үйлчилнэ. Гэхдээ хязгаарлалт тогтоосон захын хэсгүүд дээр томоохон автомашины зогсоол байгуулах газрын асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ” гэв. Дугаарын хязгаарлалттай өдрөө хөдөлгөөнд оролцсон жолоочийг 20  торгох хуулийн заалттай. 

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболд “Хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2012 оноос хойш хязгаарлалттайгаар явж байсан. 2020 оны нэгдүгээр сарын 10-нд тодорхой хуулиудад өөрчлөлт орсон. Энэ хүрээнд дугаарын хязгаарлалттай холбоотой захирамжийг Засаг дарга нь гаргахаар болсон. Дугаарын хязгаарлалт өглөөний 08:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ.

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар 2, 7
  • Лхагва 3, 8  
  • Пүрэв 4, 9
  • Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.

Эх сурвалж:www.polit.mn