Т.САЙХАН

ЭМЯ-ны өнөөдрийн /08.14/ ээлжит мэдээллээр коронавирустай холбоотой судалгаануудаас судалгаанаас онцлон танилцууллаа. Тухайлбал,

  • Өмнөд Солонгосын эрдэмтдийн судалгаагаар халдварын 30 гаруй хувь нь шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай хэлбэр эзэлж байгааг тогтоожээ. Өвчилсөн хүн, балархай хэлбэрээр өвчилсөн хүний халдвар тараах эрсдэл нь ижил тул хэн ч халдвартай байж болох магад өндөр. Хүн бүр амны хаалтаа зүүснээр эрсдлээс сэргийлж чадна.
     
  • АНУ, Итали улсад өөр хоорондоо хамааралгүйгээр тав хүртэлх насны хүүхдүүдийн дунд судалгаа хийжээ. 0-5 настай хүүхдийн хамар, залгиурт насанд хүрсэн хүнтэй харьцуулахад 5-100 дахин илүү вирус тээдэг байна. Хүүхдүүд өөрсдөө хөнгөн хэлбэрээр өвддөг ч халдвар тараах эрсдэл өндөр байна. Мөн 14 хүртэлх настай хүүхэд насан хүрэгчдээс хоёр дахин их вирус тээх магадлалтай. Ингэснээр хүүхдүүд насанд хүрэгчид болон эрсдэлт бүлгийн хүн амын дунд халдвар тараадгийг дахин тогтоолоо.
     
  • Хятад улсын хоёр хотын эрх баригчид импортоор орж ирж буй хөлдөөсөн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илрүүлсэн байна. Тодруулбал, Бразилаас Шинжаан хот руу ирүүлсэн хөлдөөсөн тахианы далавч, Эквадороос Аньхуй муж руу явуулсан сам хорхойноос коронавирус илэрчээ. Иймд, хүнсний бүтээгдэхүүнээ сайтар угааж хэрэглэх, хоол бүрэн болгож идэх нь чухал юм.
     
  • АНУ-ын CDC-н захирал, доктор Паучи хэлэхдээ "Улс орнууд эдийн засгаа сэргээхдээ коронавирусийн аюулыг мартаж болохгүй. Вирусийг хяналтдаа авсны дараа эдийн засгаа сэргээх зорилгоор хөл хорио болон бусад хязгаарлалтын арга хэмжээгээ сулруулах нь зүйтэй" гэжээ. 

Эх сурвалж:www.polit.mn