Прокурорын албаны өдөр

0
хуваалцах
225
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 14-нд болсон үйл явдлаас онцлон хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор жил бүрийн 8 дугаар сарын 14-ний өдрийг “Прокурорын албаны өдөр” болгон байгууллагын хэмжээнд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Дархан хот байгуулагдаж хотын нутаг дэвсгэр дээр засаг захиргаа, олон нийт үйлдвэр аж ахуй, соёл үйлчилгээний төвлөрсөн газрууд бий болох үед хотын прокурорын газрыг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 424 дүгээр тогтоолоор анх байгуулж орон тоог нь хотын прокурор, мөрдөн байцаагч, зарлага-үйлчлэгч гэсэн орон тоотойгоор батласан байдаг ба Дархан зангилааны 8 тоот чулуун байшинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй билээ. Эдүгээ тус прокурорын газар нь албаны шинэ байртай болж, 28 прокурор, ажилтантайгаар хууль сахиулах, хүний эрхийг хамгаалах, нийгэмд шударга ёсыг тогтоох, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж байна. 1992 онд шинэчлэн батлагдсан Монгол улсын Үндсэн хуулиар прокурорын байгууллагын гүйцэтгэх чиг үүргийг нэн тодорхой зааглан, Шүүх эрх мэдлийн хүрээнд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байх хариуцлага ногдуулсан нь уг чанартаа Монгол улсад хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хамгаалахад чиглэгдсэн юм. Бид ажлын арвин туршлагатай, мэргэшсэн хамт олон болж төлөвшсөн нь нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, чадварлаг, хариуцлагатай, бие даасан, хараат бусаар ажиллахын баталгаа гэж үзэж байна. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа нь аливаа улс төр, ашиг сонирхлоос ангид байх, бие даасан, хараат бус байдал нь иргэн хүн эрхээ эдлэх, үүргээ гүйцэтгэхэд саад учруулах бус, харин тэдний эрх, эрх чөлөөг нь баталгаатай хангах боломж олгох, хууль гажуудахын эсрэг шударга ёс, бодит үнэний зарчим баримтлан эрх ашгийг нь хамгаалан, хууль дээдлэн ажиллах нь прокурорын байгууллагын нэн тэргүүний зорилт болж байна.

Эх сурвалж www.zms.mn