Т.САЙХАН

Шинжлэх ухааны доктор профессор, Онц бөгөөд бүрэн эрхт элчин дипломат, туйл судлаач Л.Дүгэржав  ''Антарктид тив'' номоо уншигч олондоо хүргэжээ.   Тэрээр анх удаа өмнөд туйлын “ОО” цэг буюу S900–т хүрч Улсынхаа далбааг мандуулсан монгол хүн.   Мөсөн тивд ажиллах томилолтынхоо хугацаанд Антарктидийн хойгийн өмнөдийн 640 55’26, баруун 620 02’21” солбицол дээр уулын оргилыг шинээр нээсэн бөгөөд Dugerjav Peak, Oscar II Coastm Graham, Antartic Peninsula. Scar Ref №19186 гэсэн батламжаар уг оргилыг “ДҮГЭРЖАВ ОРГИЛ” хэмээн нэрлэсэн байдаг.  Тэгвэл тэрээр энэ бүхнийг шингээсэн бүтээлээ ном болгон уншигч түмэндээ хүргэж байгаа юм. 

Энэхүү ном нь нийт дөрвөн бүлэг, нэг хавсралтаас бүтжээ. Тодруулбал, 

  • Эхний бүлэгт тивийг судласан түүх, байгаль газар зүйн мужууд, өмнөд далай тэнгисүүд, Антарктидийн геологийн бүтэц, хувьсал өөрчлөлт, арлууд, өмнөд туйлын талаар дэлгэрэнгүй оруулсан. 
  • Хоёрдугаар бүлэгт байгалийн нөөц баялагийн талаар болоод Антарктидийн аялал жуулчлалын тухай
  • Гуравдугаар бүлэгт Антарктидийн олон улсын харилцаа, Антарктидийн гэрээ, Антарктид судлалд монголчуудын оролцооны талаар 
  • Дөрөвдүгээр бүлэгт Өмнөд туйлд хүрсэн, Ливингстоны аралд хийсэн судалгаа, экспедицийн талаар 
  • Хавсралтад Антарктид тив дээр байнгын болон улирлын үйл ажиллагаа явуулдаг зарим баазуудын талаар бичсэн байна. 

Эх сурвалж: www.polit.mn