Б.ДОЛЖИНЖАВ

Беларусийг 1994 оноос хойш удирдсан “Европын сүүлчийн дарангуйлагч” хэмээх хочтой 65 настай Александр Лукашенко ерөнхийлөгчөөр дахин сонгогдсныг ням гаригт зарласны дараа Беларусийн нийслэл Минск болон Брест, Жодино хотуудад иргэд бослого гаргасан тухай бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл энэ бослогын улмаас Минск хотод нэг жагсагч амиа алдсан хэмээн Беларусийн Дотоод явдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Ольга Чемоданова мэдээлжээ. Тэрээр “Мөргөлдөөны үеэр нэг тэмцэгч хамгаалалтын ажилтан руу үл мэдэгдэх тэсрэх бодис шидэхийг оролдсон. Гэтэл тухайн бодис нь өөрийнх нь гарт дэлбэрч амиа алдсан. Үүнээс гадна хэмээн 3000 гаруй хүн баривчлагдаж, олон арван цагдаа, жагсагчид гэмтсэн”  гэж ярьжээ.

Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн энэ бослогыг дарахын тулд цагдаа нар  резинэн сум, усны их буу, дүлийрүүлдэг гар бөмбөг ашиглажээ. Төв телевизээр Лукашенког 80 хувийн санал авч, ялалт байгууллаа хэмээн зарласны дараагаар бослого эхэлсэн юм. Сөрөг хүчний нэр дэвшигч өрсөлдөгч Светлана Тихановскаяа ердөө 10.09 хувийн санал авсандаа итгэхгүй байна. Түүний зүгээс Лукашенко санал хураалтыг өөртөө ашигтайгаар эргүүлж, булхай ашигласан хэмээн үзэж байгаа тул өөр аргаар дахин тоолно гэж мэдэгдлээ. Мөн ням гаригт интернетийн сүлжээ тасалдсан нь сонгуулийн луйврыг батлах нотлох баримтуудыг цуглуулахад хүндрэл учруулсан хэмээн сөрөг хүчнийхэн үзэж байна.

Эх сурвалж:The Moscow Times