Б.ТУУЛ

Урт буржгар үс, нүүрэн дээрх сорви, өндөр биерхүү дүр төрх гээд дэлгэцийн урлагт өөрийгөө тодруулж чадсан энэ залуу 2018 онд “Aquaman” кинонд усан дор амьдрагчийн дүрийг бүтээснээр  шүтэн бишрэгчдийнхээ тоог хэд дахин нэмж амжсан. Жүжигчин Жозеф Жейсон нь 1979 онд АНУ-ын Хавай мужид төржээ. Одоо тэр 193 см өндөртэй, 19 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж, “Оны шилдэг модель”, “Хамгийн царайлаг залуу” гээд охид бүсгүйчүүдийн зүрхийг булаасан олон номинацид шалгарч байсан юм. Хамгийн сонирхолтой нь түүний хайрын түүх гайхмаар зүйлсээр дүүрэн. Тэрээр холливудын од, нэр жүжигчин Лиза Боннеттай гэр бүл бөгөөд одоо тэд гурван хүүхдийн аав, ээж болцгоосон. Тэрээр найман настай байхдаа ирээдүйн эхнэр Лизагаа  зурагтаар харчихаад шууд  дурлаж байжээ. Тэгээд 2005 онд 25 настайдаа Лиза Боннеттай албан ёсоор үерхэж, 12 жилийн дараа гэрлэлтээ батлуулсан байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)