Б.ОЮУНЗУЛ

"Бүнээ, Сүнээ хоёр" буландаа балетчин охин С.Намулунг онцолсон юм.

С.Намулун 14 настай. “Төгс дэлгэрэх” сургуулийн 9б ангид суралцдаг. Балетаар хичээллээд хоёр жил болж байгаа. Багаасаа энэ урлагт дурлаж хичээллэхийг хүсдэг байжээ. Анх фэйсбүүк хаягтай болчихоод түүгээр дамжуулан одоо явж байгаа сургалтын төвийнхөө мэдээллийг олж авсан байна. Тэр цагаас хойш балетаар хичээллэж эхэлжээ. С.Намулун долоо хоногт гурван удаа сургалтдаа явдаг. Анх балетаар хичээллэхэд түүнд тулгамдаж байсан зүйл гэвэл багшийнхаа хийж байгаа хөдөлгөөнийг дагаж багш шигээ хийж чадахгүй байсан явдал юм. Тэр багш шиг ээ уран, уян хөдлөхийг хүссэн ч тэгж чадахгүй байсан нь түүнд хэцүү санагдаж тэгж сурахын төлөө улам их шамдаж эхэлжээ. С.Намулун сургуулийнхаа урлагийн үзлэгт бүжгийн төрлөөр сүүлийн хоёр жил дараалан тэргүүн болон дэд байрт шалгарсан байна. Балетаар хичээллэснээр түүний хувьд олон давуу талууд бий болсон байна. Нэг зүйлд анхаарлаа сайн төвлөрүүлэх, аливаа зүйл тайван хандах гэх мэт. Өсвөр насны хүүхдүүд уур уцаартай бухимдалтай байдаг бол балет нь тэр бухимдал уур уцаарыг дарж тухайн хүүхдийг тайван тогтуун болгодог байна. С.Намулун балетаар хичээллэснээр олон сайн найзуудтай болсон гэв. Сургалтдаа хамтдаа сууж сунгалтын дасгалаас эхлээд олон хүнд бэрхшээлийн хамтдаа туулдаг болохоор С.Намулун охины хамгийн сайн найзууд нь балетын ангийн найзууд нь гэв. Балет нь өөрөө эмэгтэй хүний бүх уран тансаг байдлыг илтгэдэг учраас түүгээр хичээллэсэн охид эмэгтэйлэг уян хатан болдог. 
Мөн бие нь зөв галбиртай болж зөв суудаг тэгш нуруутай болдог аж. Өсвөр насны хүүхэд балетаар хичээллэснээр сунгалт хийж өндөр болдог байна. Балетаар дан ганц балетчин болохыг хүсдэг хүүхдүүд явж суралцах ёстой биш. Өөртөө анхаарал тавьдаг цагаа зөв боловсон өнгөрүүлдэг хүүхэд бүхэн хичээллэж болно гэж ярьж байлаа. С.Намулун хэлэхдээ “Би мэргэжлийн балетчин болохгүй ч мэргэжлийн төвшний балетыг сонирхогч болохыг хүсдэг” гэв. Түүний шүтдэг балетчин бол Marianela  Nunez юм. Бүжиглэхийн хүсдэг дүр нь Хунт нуур бүжгэн жүжгийн цагаан хун юм. Цагаан хунгийн дүрийг бүтээж сүүлчийн эргэлтийг нь хийхийг чинь сэтгэлээсээ хүсдэг гэж ярьж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.8.11  МЯГМАР № 153 (6378)