Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав.

Энэ жил Өмнөговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 230 ээжид, үүнээс нэгдүгээр зэргийн одонг ес, хоёрдугаар зэргийн одонг 221 ээжид одон хүртээж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” одон хүртсэн ээжүүдэд хандан үг хэлж, нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа халуун талархал илэрхийлж, баяр хүргэлээ. Мөн өрх гэр бүхэнд энхрий үрсийнх нь аз жаргалтай дуу хадаж, эрүүл саруул, эрдэм боловсролтой иргэн болж өсөн торнихыг хүсэн ерөөв.

Эх сурвалж:www.polit.mn