Д.АРИУН

Данийн Засгийн газрын тэргүүн 42 настай Метте Фредериксен найруулагч Бо Тенгбергом нар хуримаа  жил дамнуулан  хойшилуулж байж өнгөрсөн сарын дундуур хийжээ. Уг нь тэд хуримаа 2019 оны зургадугаар сарын 5-нд хийхээр төлөвлөсөн байсан боловч энэ үеэр нь тус улсад парламентын сонгууль болж таарсан учраас хугацаагаа өөрчлөхөд хүрчээ. Дараагийн удаа нь коронавирус дэгдсэн тул хурим хийх аргагүй болж. Гурав дахь удаагаа хуримаа төлөвлөсөн хугацаанд нь Европын холбооны дээд хэмжээний уулзалт давцсан тул дахиад хойшлуулахаас өөр аргагүйд хүрчээ. Гэхдээ, дахин дахин саад тулгараад байсан ч хосууд харилцаагаа албан ёсны болгож батлуулах гэсэн бодлоо өөрчлөөгүй байна. Ингээд даруухан хуримын ёслолоо өнгөрсөн долдугаар сарын 15-нд Зеланд арлын Маглеби сүмд хийжээ. Сүйт бүсгүйн тангаргаа өргөмөгцөө Метте хуримаа хийсэн гэдгээ батлах зургаа ард түмэндээ харуулж, Инстаграмдаа оруулсан байна.

Фото East News

Эх сурвалж: www.polit.mn