Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Алс Дорнодын Хабаровск мужийн захирагч Сергей Фургалыг баривчилсныг эсэргүүцсэн жагсаал тав дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Өмнө нь Засгийн газрын байрны урд талын Лениний талбайд жагсаж байсан бол хүрээгээ тэлж хотоо тойрон алхацгааж байна. Сергей Фургалыг хоёр бизнесмений аллагын хэрэгт буруутган өнгөрөгч сарын 9-нд баривчилж, Москва руу аваачсанаас хойш иргэд нь жагсаж байгаа юм.  Энэ удаа жагсагчдын тоо хоёр долоо хоногийн өмнөхөөс цөөрсөн ч орон нутгийн эх сурвалжууд 10 мянга орчим жагсагч байсан хэмээн мэдээлж байна.  Харин Хабаровск мужийн удирдлагууд 2800 хүн жагссан гэжээ. Жагсагчид “Энэ бол бидний сонголт”, “Хабаровскод шударга шүүх хэрэгтэй байна”, “Путин огцор” хэмээн хашгирцгааж байна. Хэрвээ Фургал гэм буруугүй гэж тогтоогдвол 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бүрэн боломжтой гэж түүний намын дарга Владимир Зриновски мэдэгдсэн нь анхаарал татсан чухал үйл явдал байлаа. Фургалыг баривчилсны дараа долдугаар 20-нд Михайль Дегтяревыг Хабаровск мужийн түр захирагчаар томилсноо Путин зарласнаар иргэдийн уурыг улам хүргэсэн юм. Учир нь Михайль тус мужид нэг ч удаа амьдарч байгаагүй.

Эх сурвалж:RT