Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа наймдугаар сарын 10-нд мэндэлсэн алдартны талаар товч мэдээллийг хүргэж байна.

Какүрюү Рикисабүро буюу Мангалжалавын Ананд 1985 оны 8 сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн байна. 2012 оны 3 сард оозэки, 2014 оны 3 сард ёкозуна цол хүртсэн байна. Анх 16 настайдаа сумод барилдах хүсэлтээ илэрхийлэн захидал бичсэнээр Японыг зорьж , 13 жилийн дараа их аварга цол хүртэж японы мэргэжлийн сумогийн бөхийн 71 дэх ёкозуна болсон юм. М.Анандын Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Хару башёд 14 давж түрүүлсэн. Какурюү М.Ананд мэргэжлийн сумо бөхийн 71 дэх, гадаадаас төрж буй зургаа дахь, харин Монголын дөрөв дэх ёкозуна юм.

Эх сурвалж www.zms.mn