Т.САЙХАН

ЭМЯ-наас наймдугаар сарын 9-нд коронавирусын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.  

Коронавирус-Монголд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

 "Наймдугаар сарын 8-нд 592 хүнд шинжилгээ хийсэн. Бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд:

  • Долдугаар сарын 20-нд Сөүл-УБ чиглэлийн онгоцоор ирсэн 265 хүний давтан шинжилгээ,
  • Наймдугаар сарын 8-нд Токио-УБ онгоцоор ирсэн 259 хүний шинжилгээ,
  • Мөн тусгаарлан ажиглах байранд ажиглагдаж байгаа хүний есөн хүний шинжилгээ,
  • Эмч, ажилчид нийт 23 хүн,
  • Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан тус бүр долоон хүний шинжилгээ хамаарч байна. 

Өнөөдөр гурван хүн эдгэрч дараагийн сувилалд шилжиж байна.  Тэдний гурван хүний хоёр нь энхийг сахиулагч, нэг нь тээврийн жолооч. 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавируын батлагдсан тохиолдол 293 байгаа ба эдгэрсэн 263 хүн байгаа.  Сувиллын ажиглалтад байгаа 47, гэрт байгаа 23, ажиглалт тандалтын хугацаа дууссан 193 хүн байна. 

Халдварын клиникт 30 хүн эмчлэгдэж байна. 29 хүний биеийн байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөн тусгаарлалтад байгаа нэг хүний биеийн байдал маш хүнд хэвээрээ, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийгдэж байна.

Коронавирус-Дэлхийд

Коронавирусын халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдээд байна. Нийт 19.4 сая хүн өвчилж, 724 мянган хүн эндэж, 12 сая хүн эдгэрсэн байна.24 цагийн дотор шинээр 284 мянган хүн халдвар авч, зургаан мянга орчим хүн эндсэн байна. Үүнээс үзвэл коронавирусын тархалт буурах хандлага ажиглагдахгүй хэвээр байна. 

Олон улсад: Энэтхэгт 65 мянга, АНУ-д 62 мянга, Бразилд 49 мянган шинээр халдвар авсан бол хөрш ОХУ-д шинээр 5 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 129 хүн эндсэн байна. БНХАУ-д 92 тохиолдол бүртгэгдлээ" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn