Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /08.08/ Дорноговь аймагт ажиллаж, “Эхийн алдар” одон гардууллаа. Тус аймагт ажиллах үеэрээ тэрээр  мөн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцсан юм. 

 Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан байна.

“Эхийн алдар” одонг жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу зургадугаар сарын1-ний  өдөр гардуулдаг уламжлалтай боловч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлыг харгалзан үзэж,  одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.

Энэ жил Дорноговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 203 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 12, Хоёрдугаар зэргийн одонг 191 ээжид одон хүртээсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn